Хүн төрөлхтний хөгжилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана
Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.
Шинэ мэдээ, онцлох мэдээлэл
Хүлэмжийн хийг багасгахын төлөө тэмцэж буй өнөө үед зэс сэргээгдэх эрчим хүч, тээвэр, харилцаа холбооны салбарт улам чухал материал болж тэр хэрээр зэсийн дэлхий нийтийн эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.
Монгол улсын Өмнөговийн бүсэд орших Оюу толгой (OT) уурхай нь дэлхийн хамгийн том зэс, алтны орд газрын нэг гэдэг утгаараа энэхүү эрэлтийг хангах нэг чухал нийлүүлэгч болдог.
Оюу толгойн ил уурхай 2011 оны 8 дугаар сард ажиллаж эхэлснээс хойш говь цөлийн энэхүү алслагдмал булан дэлхийн хамгийн орчин үеийн, аюулгүй, тогтвортой ажиллагаатай уурхай болон хөгжиж байна.
Бид сүүлийн арван жилд Оюу толгойд ихээхэн ололт амжилт гаргасан боловч эдгээр онцгой материалыг зөв зүйтэй олборлох, нутгийн ард иргэд, төр засаг, нийлүүлэгч, түншүүдтэй гар нийлэн ажиллаж эерэг өв бүтээхийн тулд хийх зүйл бидэнд их байна.
Бид энэ хугацаанд олж авсан мэдлэгтээ тулгуурлан дэлхийн түвшинд хүрсэн гүний уурхайг энд барьж байгуулж дуусаж байна.
OT уурхай дэлхийн хамгийн том дөрвөн зэсийн уурхайн нэг болох бөгөөд уул уурхайн хамгийн боловсронгуй цогц технологиуд ашиглан газрын гүнд орших зэс, алтны үнэ цэнтэй ордод хүрэх болно.
Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай тогтвортой хамтран ажиллаж чаддаг, итгэлтэй түнш гэдгээ дэлхий дахинд нотлон харуулж байна.”
- Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Дэлхийд зэс үйлдвэрлэлийн салбарт ач холбогдолтой гэдэг үүднээс төдийгүй Монгол улсын хөгжил цэцэглэлтэд тасралтгүй хувь нэмэр оруулж эерэг үнэлгээ авах үүднээс бид шинэ уурхайг нарийн төлөвлөж ирэх олон арван жилийн турш тогтвортой хөрөнгө хэвээр байлгахыг зорьж байна.
Мөн энэхүү арван жилийг амжилттай туулж сэтгэл хөдлөм ирээдүй рүү зорьж буй энэ мөчид бид өнөөг хүртэл ажиллаж ирсэн арга барилаа эргэн харж байгаль орчинд үлдээх ул мөрөө багасгахын зэрэгцээ хамт ажиллаж буй хүмүүстээ эерэг өв үлдээхийг зорин ажиллаж байна.