Windfarm

Зэс

Хүн төрөлхтөн зэсийг эрт дээр үеэс хэрэглэж, ашиг тусыг нь хүртэж ирсэн. Зэс хатуу боловч уян хатан чанартай, зэврэлтэд тэсвэртэй, дахин боловсруулагдах боломжтой бөгөөд маш гайхалтай дулаан, цахилгаан дамжуулагч юм. Зэс нянгийн эсрэг үйлчилгээтэй тул биднийг халдвараас хамгаалахад тусалдаг.

Зэсийг ахуйн хэрэглээний сав суулга, цэвэр усны хоолой, автомашины радиатор үйлдвэрлэхэд ашигладаг. Зэс нь компьютер, ухаалаг гар утас, цахилгаан хэрэгсэл, барилгын бүтээн байгуулалтад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засагт шилжихэд зэс чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, 1МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан үүсгүүрт гурван тонн зэс ашигладаг. Цахилгаан автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашинаас 3-4 дахин их зэс хэрэгтэй. Улам нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ, шаардлагын улмаас зэсийн эрэлт дэлхийн хэмжээнд жил бүр 1.5-2.5% -иар өсөх төлөвтэй байна.

Зэс гэдэг үг гэр бүл гэж хэлэхтэй адил сонсогддог

Зэс олон чухал зүйлст хэрэгтэй. Сонсголын аппаратын нарийн эд анги, олон тооны маш жижиг антеныг зэсээр хийдэг. Ингэж л хорвоогийн анир чимээтэй хүн төрөлхтнийг танилцуулсан, тэгш оролцоог хангасан энэхүү ач тусыг давж гарах зүйл үгүй. Бас зэс биднийг нян бактериас ангид байлгахад тусалдаг.

Зэс бол дулаан, цахилгаан хамгийн сайн дамжуулагч юм. Тиймээс бидний амьдарч буй байшингийн цахилгааны утаснаас эхлээд салхин цахилгаан үүсгүүрийн турбин хүртэлх бүх зүйлд зэс байдаг. Аливаа зүйл илүү үр ашигтай ажиллахад тусалдаг тул ногоон ирээдүйг бүтээлцэхэд зэс тэргүүлэх үүрэгтэй.

Рио Тинтогийн Зэс

Испанийн Андалусия дахь Рио Тинто голын эрэг дээрх зэсийн уурхай нь манай хамгийн анхны уурхай юм. Шотландын бизнес эрхлэгч Хью Матезоны удирдсан Британи-Европын хөрөнгө оруулагчид уг уурхайг 1873 онд худалдаж авсан.

Манай группийн зэс үйлдвэрлэл нь хайгуулаас нөхөн сэргээлт хүртэлх ашиглалтын янз бүрийн үе шатанд явагдаж байна. Бид зэсийн уурхай болон үйлдвэр бүртээ зэс олборлох, боловсруулах хамгийн аюулгүй, үр ашигтай, өндөр бүтээмжтэй тэргүүн технологийг ашиглаж, Хятад, Япон, АНУ-ын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

Монгол Улсын Өмнөговь аймагт орших Оюу толгой уурхай бол зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх ордуудын нэг. Гүний уурхайн бүтээн байгуулалт хийгдэж дууссаны дараа эл орд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

Рио Тинто-гийн Кеннекотт зэсийн уурхай АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотын ойролцоо байрладаг бөгөөд зэсийн үйлдвэрлэл нь дэлхийд дээгүүрт бичигддэг. Манай Кеннекотт уурхай нь зэс олборлох үйл ажиллагааны хоёрдогч бүтээгдэхүүн болох алт, мөнгө, теллур үйлдвэрлэдэг. Мөн бид уурхайн хүрээг хойшлуулж ил уурхайн олборлолтыг 2032 оноос хойш үргэлжлүүлэх урьдчилсан ТЭЗҮ-ийг үргэлжлүүлж, 2024 он гэхэд бүрэн ашиглалтад орох боломжтой гүний уурхайн судалгааг хийж байна. Гүний уурхай, ил уурхайгаас зэрэг олборлосноор зэсийн гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм.

2019 онд Кеннекоттын уурхай Юта мужийн Магна дахь нүүрсээр ажилладаг цахилгаан станцаа 75 жилийн дараа үйл ажиллагааг нь зогсоосон. Харин уурхайг ашиглахад шаардлагатай эрчим хүчийг Рокки Маунтэн Пауэрийн салхин болон нарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс авч эхлээд байна.

Цахилгаан станцыг хааж, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар Кеннекоттын Васатч Фронт уурхайн үйл ажиллагаанаас гарах нүүрстөрөгчийн давхар исэл жил бүр нэг сая гаран тонноор багасаж байна. Өөрөөр хэлбэл тус үйлдвэрээс гарч буй нүүрстөрөгчийн нийт хэмжээг 65%-иар бууруулж байгаа гэсэн үг юм. Green-e байгууллагаас баталгаажсан сэргээгдэх эрчим хүчний гэрчилгээ бүхий ил хөтөлбөр нь Эрчим хүчний шийдэл төвөөс тогтоосон байгаль орчин, хэрэглэгчийн эрхийг хамгаалах стандартыг хангасан болно.

2020 онд манай Кеннекотт болон Оюу толгой уурхай хоёул "Хариуцлагатай Зэс үйлдвэрлэгч" шагналыг хүртсэн дэлхийн анхны зэс үйлдвэрлэгчид юм. Энэ нь зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэлийн хараат бус үнэлгээний шинэ хөтөлбөр бөгөөд Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч батламжийн шалгуурыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу тогтоосон. Кеннекотт, Оюу толгойн уурхайн зэсийг байгаль орчин, нутгийн иргэд, бизнес, хүний эрх, хөдөлмөр ба ажиллах нөхцөл, засаглал зэргийг хамарсан 32 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.

АНУ дахь Резолюшн зэсийн төслийн хувьд Уул уурхай, металлын олон улсын зөвлөлийн (ІСММ) Нутгийн уугуул иргэд ба уурхайн тухай тунхаглалд нийцүүлэн төслийг явуулах зөвшөөрөл авахаар оролцогч талуудтай яриа хэлэлцээг үргэлжлүүлсээр байна.

Тодорхой хугацааны дараа томоохон хэмжээний уурхай болох боломжтой баруун Австрали дахь зэс, алтны Winu төслийн нөөцийг бид 2020 онд олон нийтэд мэдээллээ.

2

Уурхай Коппер Марк буюу ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар шагнуулж, Кеннекот болон Оюу  толгой зэсийн хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг болохоо баталгаажуулсан.

3

Зэсийн өсөлтийн төсөл АНУ, Монгол, Чили улсад

  • Copper ore

    Зэс  эрчим хүчнийүр ашгийг нэмэгдүүлдэг 

    Зэс бол дэлхий дээрх хамгийн сайн дулаан болон цахилгаан дамжуулагч метал юм. Тиймээс зэс оролцуулж хийсэн эд зүйлс, тоног төхөөрөмж илүү үр ашигтай ажиллах хандлагатай байдаг.  Олон улсын зэсийн нийгэмлэгийн (ICA) мэдээлснээр хөдөлгүүр, цахилгаан хэрэгсэлд зэсийг түлхүү ашиглавал нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 1.25 гигатонноор бууруулах боломжтой юм. Энэ нь хагас тэрбум автомашиныг ашиглалтаас гаргахтай тэнцэх хэмжээний бохирдлын бууралт юм. 
  • Copper panels

    Сэргээгдэх эрчимхүчний систем илүү сайн ажиллахад зэс тусладаг

    Нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд зэс ашигласнаар эрчим хүчийг хамгийн үр ашигтайгаар үйлдвэрлэх, дамжуулах боломжтой болдог.
  • Copper in electric cars

    Зэс цахилгаантээврийн хэрэгслийн технологийн амин сүнс

    Зэс дэлхийн цахилгаан эрчим хүч түгээх дэд бүтцийн үндсэн дамжуулагч бөгөөд цахилгаан тээврийн хэрэгслийг ажиллуулахад оролцдог. Жишээлбэл, цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд уламжлалт тээврийн хэрэгслээс 3-4 дахин их зэс хэрэгтэй байдаг.
  • Copper wire

    Зэсийгхязгааргүй дахин ашиглаж болно

    Зэсийн дамжуулах болон бусад шинж чанарыг огт алдуулахгүйгээр 100% дахин боловсруулах боломжтой юм. Олон улсын зэсийн нийгэмлэгийн үзэж буйгаар 1900 оноос хойш боловсруулж, үйлдвэрлэсэн 550 сая орчим тонн зэсийн дийлэнх нь өнөөг хүртэл дахин ашиглагдсаар байна. Бид бусад зэсийн баяжмал үйлдвэрлэгчдэд хайлуулах үйлчилгээг АНУ дахь Кеннекоттын үйлдвэртээ санал болгохоос гадна хуучин цахилгааны утаснаас зэс ялган авах гэх мэт хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаанд үйлдвэрээ ашигладаг. Бид 2005 оноос хойш хаягдал зэс хайлуулж байгаа бөгөөд жилд 2.8 сая паунд буюу 6400 шинэ байшинг цахилгааны утсаар хангахад хүрэлцэх хэмжээний зэс дахин боловсруулаад байна. 
  • A surgeon operating

    Зэс хүмүүсийг халдвараас сэргийлдэг

    Зэс байгалийн гаралтай нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд зэс гадаргууг эмнэлгийн орчинд ашигласнаар халдварын тархалтыг бууруулдаг. Олон улсын зэсийн нийгэмлэгийн мэдээлснээр зэс бараг бүх нянг устгаж, гадаргууг удаан хугацаанд цэвэр байлгадаг.

Зэсийн уурхайн төслүүд