Цахим хуудас ашиглах нөхцөл


Цахим хуудас ашиглах нөхцөл

ТА РИО ТИНТОГИЙН ЦАХИМ ХУУДАС БОЛОН ЦАХИМ ХУУДАС ДЭЭРХ АЛИВАА МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХДАА ДООРХ НӨХЦӨЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙХ ШААРДЛАГАТАЙ.

Рио Тинтогийн цахим хуудсыг ашиглах нөхцөлүүд

Рио Тинтогийн цахим хуудас дээрх бүх мэдээлэл нь зөвхөн мэдээлэл өгөх зорилгоор нийтлэгдсэн.

Рио Тинтогийн цахим хуудсанд танилцуулсан мэдээлэл цаг үеийн, үнэн зөв байхад Рио Тинто компаниас анхаарч ажилласан болно. Санамсаргүй, тохиолдлын чанартай алдаа гарсан бол Рио Тинтогийн зүгээс уучлал хүсэж байна.

Рио Тинтогийн цахим хуудас дээр эсвэл бичвэрэн холбоосоор нийтэлсэн мэдээлэл, эсхүл Рио Тинтогийн цахим хуудаснаас шууд ба шууд бусаар авч ашигласан аливаа мэдээллийн талаар Рио Тинто компани ямар нэг төрлийн төлөөлөл, баталгаа гаргахгүй бөгөөд ямар нэг өөрчлөлт, засварыг хэдийд ч, урьдчилж мэдэгдэхгүйгээр хийх эрхтэй байна.

Рио Тинтогийн цахим хуудсанд хандсанаар цахим хуудаснаас болон цахим хуудсаар дамжуулан ямар нэг шалтгаанаар шууд ба шууд бусаар авсан мэдээллийн алдаа, дутагдал, түүнээс үүдэн хүлээсэн аливаа шууд, шууд бус, онцгой алдагдал, хохирол, учруулсан бусад ямар нэг төрлийн хохирол, алдагдлыг Рио Тинто компани хариуцахгүй, ийм мэдээлэл ашиглаж гаргасан шийдвэр нь дан ганц таны хүлээх хариуцлага гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа болно.

Рио Тинтогийн цахим хуудсанд агуулагдсан бүхий л мэдээлэл нь Рио Тинто ПиЭлСи, Рио Тинто Лимитэд болон Рио Тинто группийн аливаа нэгж, бусад хувь хүний хувьцаа, үнэт цаастай холбоотой арилжаанд оролцох, ямар нэг хөрөнгө оруулалт хийх урилга, уриалгын чанартай утга агуулаагүй, ийм утгаар үзэх ёсгүй бөгөөд ямар нэг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа эдгээр мэдээлэлд тулгуурлах үндэслэл болохгүй.

Дээрх заалт, хязгаарлалт зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд үйлчилнэ.

Рио Тинтогийн цахим хуудсанд нийтлэгдсэн санхүүгийн мэдээлэлтэй холбоотой гаргасан Компанийн удирдлагын мэдэгдэл

Рио Тинтогийн цахим хуудсыг үнэн зөв, шударгаар ажиллуулах нь удирдлагын хариуцах үүрэг мөн. Аудиторуудын гүйцэтгэсэн ажил нь эдгээр асуудлыг авч үзэхэд хамаарахгүй бөгөөд үүнтэй холбогдуулан санхүүгийн тайлангууд (түүний дотор хагас жилийн тайлан) нь Рио Тинтогийн цахим хуудсанд түрүүлж тавигдсан ч хожим түүнд хийсэн аливаа өөрчлөлтийн хариуцлагыг аудиторууд хүлээхгүй.

Санхүүгийн тайлан бэлтгэж түгээхтэй холбоотой асуудлыг зохицуулж буй Их Британийн хууль тогтоомж бусад улсынхаас ялгаатай байж болно.

Мөнгөн тэмдэгт

Энд доллараар илэрхийлсэн бүх утга нь тухайлан өөрөөр заагаагүй бол америк долларыг илэрхийлнэ.

Өмчлөл

Аливаа компанийг Рио Тинто компани дангаараа эзэмшдэггүй тохиолдолд эзэмшлийн хувийг заасан болно. Ойлгомжтой байх үүднээс “Рио Тинто” гэдэг нэрээр Рио Тинто ПиЭлСи, Рио Тинто Лимитэд, Рио Тинто группийн компаниудыг бүхэлд нь илэрхийлсэн бөгөөд эдгээр нь тусдаа, бие даасан удирдлагатай хуулийн этгээдүүд юм.

Гуравдагч талын холбоос

Рио Тинтогийн цахим хуудсанд гуравдагч талуудын мэдээллийн бичвэрэн холбоос, гуравдагч талуудын ажиллуулдаг бусад цахим хуудсанд байршсан агуулгыг багтаасан. бусад цахим хуудас дээр гуравдагч талын нийтэлсэн аливаа мэдээлэл, агуулгын хариуцлагыг Рио Тинто хүлээхгүй болно.

Эх бүтээлийн зохиогчийн эрх

Рио Тинтогийн цахим хуудсанд харуулсан агуулгын (түүний дотор текст, зураг дүрс, лого, брэнд, дизайн, видео бичлэг) бүх эрхийн (түүний дотор зохиогчийн эрхийн) өмчлөгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Рио Тинто юм.

Тухайн агуулгыг Рио Тинтогийн цахим хуудсанд дараах үндэслэлд тулгуурлан зорилго агуулан байршуулсан болно. Үүнд:

  • Тухайн агуулгыг ямар нэг байдлаар дахин ашиглахдаа "Зохиогчийн эрх © 2022 Рио Тинто" гэсэн тэмдгийг ашигласан агуулгынхаа хажууд оруулна.
  • Тухайн агуулгыг ямар нэг байдлаар өөрчлөхгүй.
  • Тухайн агуулгыг Рио Тинто, түүний ажилтан эсвэл ямар нэг гуравдагч талд хор хөнөөлтэй ямар нэг зорилго, зориулалтаар ашиглахгүй.
  • Тухайн агуулгыг аливаа гуравдагч талын арилжааны зорилгод ашиглахгүй.
  • Тухайн агуулгыг зарж борлуулж, шилжүүлж, лицензлүүлж, дамжуулан лицензлүүлэхгүй.