Хүн төрөлхтний хөгжилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана
Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.
Шинэ мэдээ, онцлох мэдээлэл
Зэсийг бид маш олон шалтгаанаар янзтай материал гэж боддог: хатуу атлаа уян зөөлөн, 100% дахин боловсруулах боломжтой, зэвд идэгддэггүй, мөн бактерийн эсрэг шинж чанар нь биднийг аюулгүй, эрүүл байхад тустай.
2020 онд АНУ-ын Юта дах манай Кеннекоттын зэсийн уурхай, Монгол Улс дахь Оюу толгой уурхай хоёул зэсийн салбарын хараат бус үнэлгээний “Коппер Марк” буюу “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” батламжийг хүртсэн дэлхийн анхны зэс үйлдвэрлэгчид болсон, зэсийн хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг болохоо баталгаажуулсан.
Ач холбогдол:
Кеннекотт болон Оюу толгой уурхайд үйлдвэрлэсэн зэсийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурласан байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлийн 32 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн. Үүнд, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хүлэмжийн хийн ялгарал, хүний эрх, орон нутгийн хөгжлийн үзүүлэлтүүд багтдаг.
“Коппер Марк” батламж нь бидний үйлдвэрлэдэг зэс байгаль орчин, нийгмийн дээд стандартад нийцсэн, түүнчлэн ил тод, хариуцлагатай ханган нийлүүлэлтийн сүлжээтэй болохыг хэрэглэгчдэд маань баталгаажуулж байгаа юм.
Бидний үйлдвэрлэсэн зэсэд дурлах бас нэг шалтгаан бий.
Бидний үйлдвэрлэдэг бусад бүх материалын нэгэн адилаар манай зэс ирээдүйд онцгой ач холбогдолтой. Зэс бол манай гараг дээрх хамгийн шилдэг, үнэт бус цахилгаан, дулаан дамжуулагч юм. Энэ нь аливаа зүйлийн үр ашигтай ажиллагааг дэмждэг учраас нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихэд чухал үүрэгтэй. Жишээлбэл, нэг ширхэг 1 МВт хүчин чадалтай салхин тээрэм бүтээхэд 3 тонн зэс ордог. Харин цахилгаан автомашин бүтээхэд уламжлалт автомашинаас 3-4 дахин их зэс ордог.
Зэс бол манай гараг дээрх үнэт бус, цахилгаан, дулааны хамгийн сайн дамжуулагч юм. Зэс нь аливаа зүйлийг илүү үр ашигтай ажиллахад тусалдаг учраас нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл, 1МВт-н салхин тээрэм ганцыг бүтээхэд 3 тонн зэс ашигладаг. Түүнчлэн, цахилгаан автомашинд уламжлалт автомашинаас 3-4 дахин их зэс ордог.
Тийм ч учраас манай зэс бусдаас ялгардаг билээ.
Кеннекотт уурхайн зэс