Windfarm

Дэлхий нүүрстөрөгч багатай ирээдүйдшилжихэд хэрэгтэй таван зүйл

Салхи, нар, ус – сэргээгдэх эрчим хүч ашиглахад өөр юу хэрэгтэй вэ?


Орчин цагийн хэрэглээнд бидний олборлодог металл, эрдэс бага ч болов орсон байдаг.

Мөн зарим хэрэглээний зүйлсэд ихээр шаардагддаг.

Жишээлбэл, нар, салхи, зай хураагуур гэх мэт сэргээгдэх эрчим хүчний технологийг ажиллуулахын тулд их хэмжээний эрдэс, металл шаарддаг. Тодруулбал, цэвэр эрчим хүчийг илүү өргөнөөр хэрэглэх тусам эрдсийн ирээдүйн эрэлт хэрэгцээ улам их болно гэдгийг Дэлхийн Банк тогтоогоод байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 2023 он гэхэд 46 хувиар өсөх төлөвтэй байна.

Нүүрстөрөгч багатай ирээдүйд улам их хэрэгцээтэй болох таван төрлийн эрдэс, металлыг дор танилцуулъя. Үүнд:

Copper tubes
Цахилгаанмашинаас авхуулаад салхин турбин зэрэг олон зүйлд хэрэглэгддэг зэс нь цахилгаанхамгийн шилдэг дамжуулдаг үнэт бус металл дамжуулагч юм 

1. Зэс

Зэс бол манай гариг дээрх цахилгаан, дулааны эрчим хүчийг хамгийн сайн дамжуулдаг үнэт бус металл дамжуулагч юм. Зэсийг танай гэрийн цахилгаан дамжуулах утаснаас эхлээд салхин сэнст хөдөлгүүр гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр зэрэг бүхий л зүйлд хэрэглэдэг. Зэс нь аливаа зүйлийг илүү үр ашигтай ажиллахад тусалдаг учраас илүү тогтвортой ирээдүйг бий болгоход зэс чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн түүнчлэн, ухаалаг технологи болон тээврийн хэрэгслийн цахилгаанжуулалтад өргөнөөр хэрэглэдэг. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудаас 4-6 дахин их зэс хэрэглэдэг байна.

2. Литий

Нүүрстөрөгч багатай ирээдүйд цахилгаан машинаас авхуулаад цахилгаан дамжуулах шугам сүлжээ зэрэг бүхий л зүйлд илүү олон, илүү том зай хураагуур шаардагдана. Тиймээс зай хураагуурын технологийн гол түүхий эд болох литий шиг эрдэс бидэнд их хэмжээгээр хэрэгтэй болно гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний технологиор хангахын тулд литийн хэрэгцээ 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд 965 хувиар нэмэгдэнэ гэсэн Дэлхийн Банкны тооцоо байна.

Салхин сэнст хөдөлгүүр хийхэд юу ордог вэ?

3 МВт-ын нэг салхин сэнст хөдөлгүүр (Лондон Ай алсыг харагчтай ойролцоо өндөртэй байдаг) барихад 4.7 тонн зэс, 3 тонн хөнгөн цагаан, 335 тонн ган, 1,200 тенн бетон ордог.

Electric car

Уур амьсгалын хувьд ухаалаг уурхай гэж юу вэ?

Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлийн нэгээхэн хэсэг байхыг хүсэж байна. Ийм ч учраас бид Дэлхийн Банкны Уур амьсгалын хувьд ухаалаг уурхайн санаачилга -д нэгдсэн анхны компаниудын нэг болсон. Уур амьсгалын хувьд ухаалаг уурхай сэргээгдэх эрчим хүчний  технологид шаардлагатай эрдэс, металлын тогтвортой олборлолт, боловсруулалтыг дэмжихийн зэрэгцээ байгаль орчин, уур амьсгалд үзүүлэх нөлөөг бууруулах юм.

Дэлгэрэнгүй

Уг санаачилгаар уурхайн үйл ажиллагаанд сэргээгдэх эрчим хүч ашиглах, газрын тогтвортой ашиглалтын тэргүүн туршлагыг дэмжих, уурхайн талбайн зориулалтыг өөрчлөн шинэчлэх, эрдсийг дахин боловсруулах гэх мэт төслийг дэмжихэд зориулж санхүүжилт олгоно. Мөн уур амьсгалын хувьд ухаалаг уул уурхайн ажиллагааг хөхиүлэн дэмжсэн үр дүнтэй бодлого, зохицуулалт, эрх зүйн орчин бүрдүүлэхэд төр засгийн газруудад дэмжлэг үзүүлэх юм.

3. Хөнгөн цагаан

Хөнгөн цагаан бол эрчим хүчний хэмнэлттэй тээвэрт хамгийн тохиромжтой, хөнгөн, бат бөх металл юм. Хөнгөн цагааны агуулга өндөр тээврийн хэрэгсэл нь уламжлалт загваруудтай харьцуулахад ашиглалтынхаа хугацаанд 17 хувиар бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг. Мөн хөнгөн цагаан нь хамгийн эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын материалд ордог. Зэврэлтэд идэгддэггүй, удаан эдэлгээтэй материал бөгөөд ихэнх хөнгөн цагаанаар хийсэн барилгын материалуудын 50-80 хувь нь дахин боловсруулсан металл агуулдаг. Мөн гэрэл ойлгох, дулаан дамжуулах чанар нь эрчим хүч хэмнэхэд нэмэртэй.

4. Борын хүчлийн давс

Борын хүчлийн давс гэж сонсоогүй юу? Үгүй бол та яг одоо хараад сууж байна: ухаалаг утас, компьютерын дэлгэцээс авхуулаад дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг хоол тэжээлээр хангахад ашиглагддаг газар тариалангийн бордоо зэрэг бүхий л зүйлд орсон байдаг. Түүнчлэн барилгын дулаалгын чухал түүхий эд болдог бөгөөд танай гэрийг өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байлгаж улмаар цахилгааны хэрэглээг багасгахад тусалж байна.

Байгал орчнынөлөөллөө бууруулж байна.

Дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй байгаа эрдэс, металлыг олборлоход их хэмжээний эрчим хүч зарцуулдаг.

Бид үйл ажиллагааныхаа ялгаруулж байгаа хүлэмжийн хийн нягтралыг 2008 оноос хойш 30% орчим бууруулаад байгаа бөгөөд бизнесийн хэмжээнд нийт цахилгаан хэрэглээнийхээ 71%-ийг нүүрстөрөгч багатай сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Бид мөн малтмал түлш олборлодоггүй цорын ганц томоохон уул уурхайн компани болоод байна.

Windfarm
Дэлгэрэнгүй

Гэсэн хэдий ч бид 2050 он гэхэд бизнесийнхээ нүүрстөрөгчийн ялгарлыг улам бууруулах зорилгодоо хүрэхэд илүү их зүйл хийх шаардлагатай байна. Тийм ч учраас бид сэргээгдэх эрчим хүч, шинэлэг технологиос авхуулаад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга, боломжуудыг ямагт эрэлхийлдэг.

Манай хөнгөн цагааны бизнес Apple компани болон Канад улсын Засгийн газар, Кюбек мужийн захиргааны дэмжлэгтэйгээр хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн хүлэмжийн хийн ялгарлыг арилгах технологи хөгжүүлэх чиглэлд Аlcoa компанитай түншлэл байгуулснаар салбартаа анхдагч болоод байна.

Мөн АНУ дахь Кеннекоттын зэсийн уурхайд ашиглаж байсан нүүрсний цахилгаан станцаа хааж, сэргээгдэх эрчим хүчинд шилжсэнээр нүүрстөрөгчийн жилийн ялгарлыг 65 хувь бууруулсан. Энэ нь нэг сая тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй (CO2) тэнцэх хэмжээ юм.

5. Титан

Манай титаны давхар ислийн бизнес нь агаарын инженерчлэлийн салбарт ашигладаг 3 хэмжээст хэвлэлийн зориулалттай, өртөг багатай нунтаг металл боловсруулж байна. Ингэснээр металл хайлш цутгах хэрэгцээг халж, эрчим хүч хэмнээд зогсохгүй хаягдлыг бууруулах юм.

Related content

Herder, Mongolia

Ямаанаас хүрэм хүртэл 

Тогтвортой байдлыг ноолуураар төсөөлөхүй 
Machinery, Oyu Tolgoi

Инновацын арван жил, амьдралд ховорхон тохиох боломж

Оюу Толгойн үйл ажиллагааны эхний 10 жилийг тодорхойлоход тусалсан олон онцгой мөчүүд
Copper in electric cars

Манай зэс яагаад  ялгардаг вэ?

Дэлхийн анхны хариуцлагатай үйлдвэрлэсэн зэсээр өргөмжлөгдсөн.