Хүн төрөлхтний хөгжилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана
Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.
Шинэ мэдээ, онцлох мэдээлэл
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлахаар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүрт буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлах юм.
Харин Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК нь дээрх талбайг олон нийтийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөс гадна талбайн үлдсэн хэсгийг буюу 6 га талбайд үйлчилгээний зориулалтаар, Хүүхдийн паркийн үндсэн концепц, шинж чанаруудад нийцүүлсэн тохижилт хийнэ.
Энэ талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлд амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулах, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бид төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болгох хүлээлттэй байгаа”-г онцлов.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Их Хурал Алсын хараа-2050 баримт бичгийг батлахдаа ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хот суурин газрууд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотыг экологийн хувьд тогтвортой, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтыг тусгаад байна. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэнд ая тухтай орчныг бүрдүүлэх олон ажлыг хийж байгаа. Ирэх онд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн газрыг томоохон хэмжээний олон нийтийн амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэхэд Рио Тинто компанитай хамтарч ажиллах болсондоо таатай байна. Дэлхийд нэр хүндтэй, хариуцлагатай компани нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартад хүрэх ёстой. Энэ нь нийслэлийн иргэдийн бие болон сэтгэлийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм” гэдгийг онцоллоо.
Рио Тинто Монгол ХХК төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тус компани хариуцаж зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Тухайлбал эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийгдэх юм.
Ийнхүү гурван талт хамтран ажиллах санамж бичиг байгуулагдсанаар цаашид Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлахтай холбоотой ажлууд шат дараатай хийгдэж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байна.
Холбоо барих
Рио Тинто Монгол ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Баяржаргалын Дашням
dashnyam.bayarjargal@riotinto.com
+976 94042241
Category: Oyu Tolgoi
Энэ цахим хуудсыг ашиглах явцад бий болсон таны хувийн мэдээллийн тухай. Энэ цахим хуудсыг ашиглах явцад бий болсон хувийн мэдээллийг (Cookies ашиглахаас бусад тохиолдолд) Рио Тинто компани цуглуулдаггүй. Гэхдээ энэ цахим хуудсаар дамжуулан бидэнд цахим шуудан явуулсан тохиолдолд түүнд байгаа хувийн мэдээллийг танд хариу өгөх, эсвэл тантай болон танай компанитай харилцах бизнесийн харилцаанд ашиглах боломжтой. Хувийн мэдээллийг хууль тогтоомж, дүрэм журам биелүүлэх шаардлагын дагуу танд мэдэгдэж ашиглахаас бусад зорилгоор ашиглахгүй. Та манай компанийн хэвлэлийн мэдээ, бусад мэдээллийг цахимаар авахаар бүртгүүлсэн бол (цахим шууданд байгаа зааварчилгааны дагуу, эсвэл бидэнтэй холбогдож) бүртгэлээ хэзээ ч цуцлах боломжтой.
Таныг энэ цахим хуудасны бусад хэрэглэгчдээс ялган танихын тулд Cookies-ийг таны зөвшөөрөлтэйгөөр ашигладаг. Энэ нь цахим хуудсаар дамжуулан мэдээллийг илүү сайн хүргэх, мөн энэхүү цахим хуудсыг сайжруулах боломжийг олгодог юм. Cookies нь таны зөвшөөрөлтэйгөөр хөтөч эсвэл компьютерын санах ойд хадгалагддаг үсэг, тооноос бүрдсэн жижиг цахим файл юм. Cookies файлд таны компьютерын санах ойд дамжуулсан мэдээлэл багтдаг. Cookies ашиглан цуглуулсан IP хаягийн (интернэт протокол) болон бусад мэдээлэл нь зарим хууль тогтоомжийн дагуу хувийн мэдээлэлд тооцогддог. Эдгээр мэдээллийг Рио Тинто ашиглах нь тус компанийн Мэдээллийн Нууцлалын Стандарт (Нууцлалын журмын 1 дэх хэсгийг үзнэ үү) болон мэдээллийн нууцлалын талаарх холбогдох хууль тогтоомжид нийцэж байх ёстой.
ЭНЭ ЦАХИМ ХУУДСААР ДАМЖУУЛАН ӨГСӨН, ЭСВЭЛ ОЛЖ АВСАН МЭДЭЭЛЛИЙГ БИД ХЭРХЭН АШИГЛАДАГ ТАЛААР Cookies ашиглахаас бусад тохиолдолд (өмнө тайлбарласан) Рио Тинто компани энэ цахим хуудсаар дамжуулан хувийн мэдээллийг цуглуулдаггүй. Гэхдээ энэ цахим хуудсаар дамжуулан (жишээ нь цахим шуудан явуулах замаар) Рио Тинто компанид хувийн мэдээллээ өгсөн тохиолдолд уг мэдээллийг танд хариу өгөх, эсвэл тантай болон танай компанитай харилцах бизнесийн харилцаанд ашиглах боломжтой. Хувийн мэдээллийг хууль тогтоомж, журам биелүүлэх шаардлагын дагуу танд мэдэгдэж ашиглахаас бусад зорилгоор ашиглахгүй. Нууцлалын Журмын нэгдүгээр хэсэгт хувь хүний мэдээллийг ашиглахтай холбоотой Рио Тинто компанийн баримтлах зарчим, нууцлалын стандарт багтдаг. Мэдээллийн Нууцлалын Стандартын хавсралтад мэдээллийг ил болгох, дамжуулах, мэдээллийн агуулгыг эзэмших эрхийг хэрэгжүүлэх, хэрхэн гомдол гаргах, эсвэл хувь хүний мэдээллийг ашиглахтай холбоотой Рио Тинто компанийн бусад мэдээллийг олж авах талаарх нэмэлт мэдээлэл багтсан байгаа. Та манай компанийн хэвлэлийн мэдээ, бусад мэдээллийг цахимаар авахаар бүртгүүлсэн бол (цахим шууданд байгаа зааварчилгааны дагуу, эсвэл digital.comms@riotinto.com хаягаар хандаж) бүртгэлээ хэзээ ч цуцлах боломжтой.
Хэрэглэгч цахим хуудсыг илүү хялбар ашиглахад ашигладаг. Жишээ нь тодорхой агуулга, мэдээлэлтэй харьцаж буй үзүүлэлтийг хэмжих, эсвэл хэлний сонголт, видео бичлэг үзэх хэрэглэгчийн тохируулга зэргийг сануулах гэх мэт.
Эдгээр нь цахим хуудасны ашиглалтад анализ хийж, түүнд үнэлгээ өгөх, үйл ажиллагааг нь сайжруулах боломжийг бидэнд олгодог. Энэ нь хэрэглэгч цахим хуудсанд ямар давтамжтайгаар, хэзээ, хэчнээн хугацаагаар зочилсон гэх мэт ашиглалтын мэдээллийг олж авахад тусалдаг.
Зар сурталчилгааны компаниуд таны хүсэл сонирхолд тулгуурлан ашиглаж буй цахим хэрэгсэл рүү зар сурталчилгаа илгээхэд ашигладаг. Энэ нь нийгмийн сүлжээнд мэдээлэл хуваалцах, мөн тодорхой зар сурталчилгааны мэдээлэлтэй харьцаж буй таны үйлдлийг бүртгэж авахад ашиглагддаг.