“Гандис” хүүхдийн номын сангийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна


09-р сарын 23,2022

“Рио Тинто Монгол” компанийн “Вэлүү” сантай хамтран байгуулсан “Гандис” хүүхдийн номын сан хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах тус номын сан нь интернэт, компьютер, ном сурах бичиг зэрэг сургалтын хэрэгслээр хомс хүүхдүүд, сурагч нарт зориулан сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх зорилгоор анх байгуулагдсан юм.

Сургуулийн насны хүүхдүүдээс гадна залуучууд, насанд хүрэгчид, ахмадуудад тус номын сан нээлттэй үйлчилдэг бөгөөд англи хэл, шинжлэх ухаан, түүх, шатар зэрэг төрөл бүрийн хичээл авах боломжтой байдаг. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн эхний жилд л гэхэд нийт 200 гаруй хүн эдгээр хичээлд хамрагджээ. Мөн тус номын сан “Хичээлийн дараах гэрийн даалгаврын тусламж” хөтөлбөр хэрэгжүүлж, гэр хорооллын бүх насны сурагчдыг мэргэжлийн багш нартай холбож, боловсролд нь дэмжлэг үзүүлж байна.

Номын санг анх байгуулахад “Рио Тинто Монгол” компаниас иж бүрэн тохижуулан, компьютер, интернэт зэрэг үйл ажиллагааны бүхий л зардлыг үргэлжлүүлэн санхүүжүүлж байна.

“Вэлүү” Санг анх 2007 онд хөгжиж буй орны өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор Челвон Велүү гэргий Жулиа Велүүгийн хамт үүсгэн байгуулсан ба Малайз, Америк, Энэтхэг зэрэг орнуудад боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн ажээ. Тус сан нь Монгол Улсад 2011 оноос эхлэн нийгэмд чиглэсэн хэд хэдэн хөтөлбөрийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэ сумд хэрэгжүүлсэн бөгөөд “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгийг 2013 онд байгуулж, тогтвортой үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Олон монгол хүүхдэд суралцан хөгжих тэгш боломжийг олгож буй Велүү сангийн үйл ажиллагаа, санал санаачилгыг “Рио Тинто Монгол” компанийн зүгээс дэмжин ажиллахдаа таатай байна. 


Холбоо барих

“Рио Тинто Монгол” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Баяржаргалын Дашням
dashnyam.bayarjargal@riotinto.com
+976 94042241


Category: Oyu Tolgoi