Оюутан, багш нарын гарааны бизнесийн төслийг дэмжих “Багш, оюутны стартап-2022” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна


09-р сарын 05,2022

Монгол Улсын Их Сургууль (МУИС) зургаа дахь жилдээ зохион байгуулж буй тус хөтөлбөр нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх гэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хөтөлбөрт нийт 137 багш, оюутны бүрэлдэхүүнтэй 19 баг оролцож, 10 оюуны өмчийг аль хэдийн бүртгүүлжээ. 2021 оны хөтөлбөрөөс олон шинэлэг ач холбогдолтой судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүд гарснаас ХШУИС, ХБИТ-ийн дэд проф. Б.Даваапүрэв удирдагчтай “Artemisia баг” Сиверсийн шарилж (Artemisia sieversiana) ургамлын ханд агуулсан элэгний хавдрын эсрэг үйлчлэлтэй эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл тэргүүн байрыг эзэлж гарааны тэтгэлэг авсан билээ.

Харин 2022 оны хөтөлбөрт биотехнологи, хүрээлэн буй орчин, экологи, социологи, электроник, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт шинэ технологи боловсруулах, судалгаа хөгжүүлэлт хийх, гарааны компани байгуулах зорилго бүхий 10 багийн 50 гаруй багш, оюутан оролцож байна. Хөтөлбөрийн шалгаруулалт 2022 оны 10 дугаар сард болж, шалгарсан багт төсөл хэрэгжүүлэх гарааны тэтгэлэг олгох юм.

Рио Тинто МУИС-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2019 оноос хойш тус хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр ажиллаж, олон улсад үйлчилгээ үзүүлдэг Рио Тинтогийн төслийн мэргэжилтнүүд тус хөтөлбөрт ментороор оролцож ирсэн юм. Шинжлэх ухааны ололт амжилт, нийгэмд тустай олон шийдлийг төрүүлж буй Монгол Улсын ууган сургуультай энэхүү хөтөлбөр дээр хамтран ажилладгаараа бид бахархдаг.

Холбоо барих

“Рио Тинто Монгол” компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Баяржаргалын Дашням

dashnyam.bayarjargal@riotinto.com

+976 94042241

Category: Oyu Tolgoi

  • Speaker, Mongolia

    “Pitch day”-д амжилттай оролцохын тулд багууд хөтөлбөрийн туршид сургалт, ментор зөвлөгөөг авдаг.

  • Speaker, Mongolia

    “Багш, оюутны стартап” хөтөлбөр нь таван үе шаттай явагддаг бөгөөд төгсгөлийн шатад “Pitch day” зохион байгуулдаг.

  • Signs, Mongolia

    Монгол Улсын ууган, нэр хүндтэй их сургуулийн хувьд МУИС нь өөрийнэрдэмтэн багш нарын бүтээсэн шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын соёлыг төлөвшүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.