Рио Тинто Монголд

Рио Тинто Монголд

"Бид уул уурхайн анхдагчдын нэг бөгөөд хүн төрөлхтний хөгжил дэвшилд амин чухал ашигт малтмалуудыг олборлон боловсруулдаг."

Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй улс орондоо урт хугацааны бодит үр ашиг бүтээхийг зорьдог. Бид хүрээлэн буй орчноо дээдэлж, арчлан тордож, олборлолт дууссаны дараа байгалийн унаган төрхийг нь эргүүлэн сэргээх үүрэгтэй. Мөн тухайн улс, орон нутгийн эдийн засагт татвар болон бусад хэлбэрээр зохих ёсны хувь нэмэр оруулах үүрэг хүлээн ажилладаг. Бид Монгол Улсад ч эдгээр үүргээ чанд биелүүлж байгаа билээ.

Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурс компанитай хамтран дэлхий дээрх хамгийн том, хамгийн өндөр агууламжтай зэс-алтны төслийн нэг болох Оюу толгойг хэрэгжүүлж байгаадаа бахархдаг. Үе дамжин үргэлжлэх энэхүү төсөл Монгол Улсад урт хугацааны тогтвортой хөгжлийг бүтээх онцгой боломж олгож байгаа билээ.

“Оюу толгой” компанийн 34%-ийг Монгол Улсын Засгийн газар, 66%-ийг Туркойз Хилл Ресурс компани (уг компанийн 51%-ийг Рио Тинто) эзэмшдэг. Рио Тинто групп Оюу толгой төслийг стратегийн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлж байна.

Рио Тинто групп, Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани хамтран, оролцогч талуудын дунд харилцан итгэлцэл бий болгох, энэхүү үнэт баялгийн үр өгөөжийг ажил эрхлэлт, боловсрол, хүрээлэн буй орчин, эдийн засаг зэрэг Монгол Улсын бүхий л салбарт хүртээхийг зорин ажиллаж байна.

Бид 2010 онд төслийн бүтээн байгуулалтаа эхэлснээс хойш Монгол Улсад 8 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж, ажил эрхлэлт, ханган нийлүүлэлт, нийгмийн хөрөнгө оруулалт хэлбэрээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулаад байна. Хөрөнгө оруулагчид 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл нийт 12 тэрбум орчим ам.долларыг Оюу толгойн ил болон гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах тооцоо гаргажээ.

Рио Тинтогийн Монгол дахь бусад үйл ажиллагаа

Бид Монгол Улс дахь байр сууриа бататгаж, түншүүд болон оролцогч талуудтай харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2018 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод оффисоо нээлээ.

Рио Тинтогийн Улаанбаатар дах оффис “Оюу толгой” компаниас тусдаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар Рио Тинтогийн хайгуулын баг, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан баг, Рио Тинтогийн Мэдээллийн Систем, Технологийн хэлтсийн харъяа “Монголиа Дэливэри Цэнтр” зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Энэхүү салбарыг нээсэн нь Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд манай компанийн хөдөлгөх хүч болж ирсэн авъяаслаг монгол ажилтнуудынхаа хичээл зүтгэлийг үнэлсэн онцгой тэмдэглэлт үйл явдал юм. Рио Тинтогийн дэлхий даяарх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг “Монголиа Дэливэри Цэнтр”-ийн хамт олон бол тэдгээр авъяаслаг ажилтнуудын төлөөлөл юм. Ийнхүү Монгол улсад хөрөнгө оруулснаар дэлхийн хэмжээний манлайлагчдыг компанидаа бэлтгээд зогсохгүй Монголын оюуны баялгийг дэлхийд экспортлох үйл хэргийг эхлүүлээд байна.