Бидний арга барил

Бидний арга барил

Бидний ажлын арга барил / 03:15

Бид өөрийн хувьцаа эзэмшигчид, ажилтнуудаасаа гадна орон нутгийн хөгжилд урт хугацааны үр ашиг хүртээхийг зорьдог.

Бид олон улсын бүхий л компанийн нэгэн адил харилцан шүтэлцээтэй, ээдрээтэй дэлхий ертөнцөд үйл ажиллагаа явуулж байна.

Манай компанийн ёс зүйн стандарт болох “Бидний ажлын арга барил”нь эрсдэлийг удирдаж, боломжийг ашиглахад тусалдаг бөгөөд Монгол Улсад ч мөн боломжит дээд хэмжээгээр хувь нэмэр оруулах үүдийг нээж өгсөн юм.

Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин

Аюулгүй ажиллагаа бол бидний нэн тэргүүний зорилт

Бидний нэн тэргүүний зорилт бол хамт олныхоо болон гэрээт компанийн ажилтнууд, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах явдал юм.

Бид бүх төрлийн гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчин, нас баралтаас сэргийлэх боломжтой гэдэгт бүрэн итгэдэг. Бид хүн бүр гэртээ эрүүл, аюулгүй харьдаг ажиллах орчин бүрдүүлэхийн төлөө хичээж байна.

Манай журам зааврууд ажилтнууддаа болон бидэнтэй хамтран ажилладаг хүн бүрийн сэтгэхүйд аюулгүй ажиллагааны арга барилыг гүн бат суулгахын төлөө чиглэсэн байдаг.

Энэ бүх хүчин чармайлт дараах гурван энгийн зарчимд тулгуурлана. Үүнд:

  • Аливаа хурал, уулзалтыг аюулгүй ажиллагааны сэдвээр эхлэх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүний сайн сайхан байдал эрсдэлд орж болзошгүй үед ажлаа даруй зогсоож, энэ талаар мэдэгдэх
  • Хамт ажиллагсад, түншүүддээ үргэлж санаа тавьж, бие болон сэтгэл санааны байдлыг нь асууж байх

Хүрээлэн буй орчны хамгаалал

Рио Тинто хариуцлагатай уул уурхай эрхлэн, дэлхий нийтийн хэрэгцээт ашигт малтмалыг олборлож байгаа нь нийгэмд өөрсдийн хувь нэмрийг оруулж буй нэг хэлбэр юм. Тэр дундаа бизнесийн үр ашгаа бусадтай хуваалцаж, хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөг боломжит дээд хэмжээгээр багасгах нь энэхүү зорилтын нэгэн чухал хэсэг билээ.

Монголд энэ зорилгоо хэрэгжүүлсэн бодит жишээ бол Оюу толгой дахь усыг дахин ашиглах хөтөлбөр юм. Оюу толгой уурхайд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, ашигласан усны 85-иас доошгүй хувийг дахин боловсруулж хэрэглэж байна.

Урт хугацааны хөрөнгө оруулалт

Бид Монголд урт хугацаанд үйл ажиллагаа явуулна. Оюу толгой уурхай энэ зууны төгсгөл хүртэл өндөр зэрэглэлийн зэс үйлдвэрлэх боломжтой гэдэгт бид итгэлтэй байдаг. Энэ үйл ажиллагааны татварын орлого гэхэд л Монголын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах боломжтой. Үүнээс гадна чадварлаг мэргэжилтнүүдийн ажил эрхлэлт нийгэмд шууд болон дам байдлаар эерэг өөрчлөлтүүд авчирна.

“Оюу толгой” компанид хуримтлуулсан дэлхийн түвшний ур чадвар, эксперт мэдлэгийг бусад салбарт ч хөрвүүлэн ашиглах боломжтой. Түүнчлэн уул уурхайд блокчлон олборлох зэрэг орчин үеийн технологиуд нутагшуулснаар Монгол улсыг дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг болоход тусална.

Шинэ үеийн чадварлаг мэргэжилтнүүд

Монголын ирээдүй Монгол залуусын гарт бий. “Оюу толгой" 2013 оноос “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар уг хөтөлбөрт ахлах ангийн мянга гаруй сурагч хамрагдаж, сурлага болон мэргэжил сонголтын дэмжлэг авчээ. Эндээс шалгарсан шилдэг оролцогчид дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж, цаашлаад шинэ төгсөгчийн хөтөлбөрт элсэх боломж нээгддэг. 2010-2016 онд 260 оюутанд дотоодын, 36 оюутанд гадаадын тэтгэлэг олгоод байна.