Монголиа Дэливэри Цэнтр

Монголиа Дэливэри Цэнтр

Рио Тинтогийн ирээдүйг түүчээлэх замналд мэдээллийн технологи, инноваци, дата онцгой үүрэгтэй бөгөөд энэ чухал ажилд олон чадварлаг монголчууд хувь нэмрээ оруулж байна. “Монголиа Дэливэри Цэнтр” нь зөвхөн монголчуудаас бүрдсэн, 50 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн хамт олон бөгөөд Рио Тинтогийн дэлхий даяарх төсөл, үйл ажиллагаанд мэдлэгт суурилсан үйлчилгээ үзүүлдэг. “Оюу толгой” компанийн Мэдээллийн технологийн хэлтэс Монгол Улс чадварлаг боловсон хүчний нөөцтэйг батлан харуулсан учир 2014 онд Рио Тинтогийн Мэдээллийн Систем, Технологийн газар “Монголиа Дэливэри Цэнтр”-ийг байгуулахаар шийдвэрлэжээ.

Багийн шинэ гишүүд ажилд орсон анхны өдрөөсөө сургалтад хамрагддаг бөгөөд Австралийн Перт, Брисбен хотууд дахь сургагч, ажилтнуудтай ойр ажилладаг. Рио Тинтогийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, тэднээс суралцах боломж нь өсөн дэвжих тэмүүлэлтэй монгол ажилтнуудад томоохон давуу тал олгож байгаа юм.