Инноваци

Инноваци

Оюу толгой төсөлд бидний оруулж буй хамгийн том давуу тал бол уул уурхайн дэвшилтэт технологи, дэлхийн даяар явуулж буй үйл ажиллагаанаас хуримтлуулсан эксперт мэдлэг чадвар юм.

Усны менежмент

Ус бол Өмнөговь аймгийн хамгийн үнэт нөөц. Бид орон нутгийн усны чанар, хүрэлцээг хамгаалахын тулд хичээн ажиллаж байна. Оюу толгойд усны оновчтой менежмент хэрэгжүүлсний үр дүнд орон нутгийн иргэд, малчид, уурхай гээд аль алиных нь хэрэгцээнд усны нөөц бүрэн хүрэлцээтэй байна.

Оюу толгойд ус нөөцлөх, дахин боловсруулах орчин үеийн, өндөр үр ашигтай технологи нэвтрүүлэн, хэрэглэсэн усны 85%-ийг дахин ашиглаж, нэг тонн хүдэр боловсруулахад салбарын дунджаас даруй гурав дахин бага ус зарцуулж байна. Бид ус дахин ашиглалтыг сайжруулахын тулд цаашид ч шинэ технологи судлан нэвтрүүлэх болно.

Технологийн дэвшил

Рио Тинто түншүүдтэйгээ хамтран гүний уурхайн аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор “Кэйв Tракер” хэмээх шинэ систем хөгжүүллээ. Уг систем нь цул чулуулгийн гүнд нэвтэрч агаар болон хатуу биетийн хөдөлгөөнийг 200 метр хүртэлх зайд мэдрэх чадвартай юм.

Ийнхүү чулуулгийн хөдөлгөөнийг хянах боломж нээгдсэнээр хүдэр болон хаягдлын менежмент сайжирч, хаягдлын хэмжээ 10% багасч хэдэн зуун сая долларын хэмнэлт гаргасан.

Ус хамгаалал, блокчлон олборлолт, гүний уурхайн загварчлал зэрэг нь Рио Тинто групп бизнесийг чадавхжуулж, аюулгүй ажиллагааг сайжруулан, хүрээлэн буй орчныг хамгаалж буй олон үйл ажиллагааны гуравхан жишээ билээ.