Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Бид 21-р зууны босгыг давж алхаад улс орныхоо ирээдүйг дүгнэж харахад энэ зуунд Монголыг тодорхойлох гол зүйл нь яахын аргагүй Оюу толгой юм.

Манай улс ашигт малтмалын арвин нөөцтэй. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн энэ баялгийг ухаалаг удирдсанаар бид улс орныхоо олон жилийн хөгжлийг зөвөөр чиглүүлэх боломж бүрдэх юм. Оюу толгой төслийн гол хувь эзэмшигч, менежментийг хэрэгжүүлэгчийн хувьд Рио Тинто энэ ирээдүйн нэг хэсэг болж байгаадаа маш их бахархдаг билээ.

Рио Тинто групп нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг 145 жил түүчээлж ирсэн бөгөөд автомашин, MRI төхөөрөмж, аяга угаагч зэрэг өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг хийхэд шаардагдах түүхий эдийг олборлон боловсруулдаг билээ. "Рио Тинто Монгол" компанийн хамт олон бид энэ том группийн нэг хэсэг гэдгээрээ бахархаж байна. Тэр дундаа зэс нь ухаалаг утаснаас эхлээд Приус автомашин зэрэг олон бүтээгдэхүүний гол орц болдог. Тийм ч учраас Оюу толгойн буюу Монголын нэг хэсэг дэлхийн өнцөг булан бүрт очдог гэж бодохоор бахархах сэтгэл төрдөг юм.

Манай компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг гэдгийг онцлон хэлмээр байна. Рио Тинто групп аюулгүй ажиллагаагаар байнга тэргүүлж, хүнээ дээдлэх зарчимыг бүхнээс дээгүүр тавьдаг бөгөөд ийм хамт олны нэг хэсэг болон ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа зөвхөн Оюу толгойгоор хязгаарлагдахгүй. Бид хамгийн сүүлд гэхэд Рио Тинто группийн мэдээллийн систем, технологийн газрын харъяа "Монголиа Дэливэри Центр"-ийг байгууллаа. Энэ төвд дан монголчууд ажилладаг бөгөөд дэлхийн өнцөг бүрт явагдаж байгаа Рио Тинто группийн үйл ажиллагаанд мэдлэгт суурилсан шийдэл, үйлчилгээ үзүүлдэг.

Бидний ирээдүй гэгээлэг байна.

Д.Мөнхтүшиг
Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал
"Рио Тинто Монгол" ХХК